Сербийн шигшээ баг сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн цомыг хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Францын Нант хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн цомын тэмцээнд Сербийн эрэгтэйчүүдийн шигшээ баг аваргаллаа.
Сербчүүд финалын тоглолтод Голландын багийг 21:18-ын харьцаагаар хожсон байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Францын сагсан бөмбөгчид Словенийн шигшээ багийг 18:17 харьцаагаар ялжээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын шигшээ баг дэлхийн цомыг хүртсэн байна. Оросын сагсан бөмбөгчид шийдвэрлэх тоглолтод Унгарын шигшээг 19:12-ын харьцаагаар буулган авчээ. Хүрэл медалийг Украины эмэгтэй сагсан бөмбөгчид хүртсэн байна.
Дашрамд дуулгахад, Олон улсын Олимпын хороо 6 дугаар сарын 9-ний өдөр болсон хуралдаанаараа 2020 оны зуны Олимпын наадмын хөтөлбөрт спортын 16 шинэ төрөл, тэдгээрийн дотор 3х3 төрлийн сагсан бөмбөгийн тэмцээнийг оруулахаар шийдвэрлэжээ.

Х.Сарнай