Өмнөд солонгосчууд өөрийн оронд үйлдвэрлэсэн баллистик пуужинг амжилттай туршлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-23 16:10:12
МОСКВА./TASS/. Өмнөд Солонгосчууд өөрийн оронд үйлдвэрлэсэн 800 км-ийн зайн тусгалтай бага радиусын “Хёнму-2” гэдэг баллистик пуужингаа амжилттай туршлаа. Энэ тухай баасан гарагт Yonhap агентлаг мэдээлсэн байна.

“Энэ бол Умард Солонгосын зүгээс пуужингийн довтолгоо хийсэн тохиолдолд ашиглах манай зэвсэглэлийн голлох бүрдэл хэсэг юм” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Пуужингийн туршилтыг Сөүлээс 200 км-ийн зайд орших туршилтын талбайд явуулах үед тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин байлцжээ. Энэ удаагийн туршилт нь сүүлийн үед хийгдсэн дөрөвдэх туршилт болж байгаа юм.
О.Барс 

 

 

 




関連ニュース