Д.Трампын дансны мэдээллийг өгөхөөс Дойче Банк дахин татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-30 12:04:55
МОСКВА./TASS/. Д.Трампын авсан зээл нь Оростой хамаатай эсэхийг тогтоохыг хүсч буй АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүдийн хүсэлтэд Германы Deutsche Bank хоёрдахь удаагаа татгалзсан хариу өгчээ.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын санхүүгийн хорооны гишүүдийн тавьсан хүсэлтэд хариу өгөхдөө тус банк “хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийг иш үндэс болгосон байна.

6 дугаар сард гаргасан эхний хүсэлт нь “Д.Трамп үл хөдлөх хөрөнгийн наймаа хийхийн тулд Дойче Банкнаас авсан зээлд Оросын засгийн газар баталгаа гаргасан эсэх”-ийг тодруулах зорилготой байжээ. 

Түүнээс гадна, 2011-2015 оны хугацаанд Оросоос 10 тэрбум орчим долларыг гадаад руу шилжүүлсэнтэй холбоотой баримтууд Конгрессын гишүүдийн сонирхлыг татаж байгаа аж. Ийм шилжүүлэг хийснийх нь төлөө Нью-Йоркийн эрх баригчид Дойче Банкийг 425 сая доллароор торгосон юм.
О.Барс 


関連ニュース