Сирийн арми 6 дугаар сард 69 суурин газрыг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Сирийн засгийн газрын цэргүүд ОХУ-ын Агаар-сансрын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр 6 дугаар сард 12 мянга гаруй хав.дөр.км нутгийг эзлэн орших 69 суурин газрыг чөлөөлсөн байна. Энэ тухай Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу мэдэгдлээ.
“6 дугаар сарын хугацаанд Сирийн засгийн газрын цэргүүд болон ардын сайн дурынхан Оросын Агаар-сансрын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Алеппо мужийн зүүн хойд болон Сирийн нутгийн өмнөд хэсэг, Пальмира хотын районд зөвхөн 6 дугаар сарын хугацаанд 12 177 хав.дөр.км газар нутаг, 69 суурин газрыг чөлөөлөв” гэж сайдын мэдээлэлд дурдсан байна.
Оросын сайдын хэлснээр, Сирийн цэргүүд Сири-Иорданийн хилийн бүс рүү урагшилсаар байгаа аж. Ингэхдээ гал зогсоох тохиролцоог мөрдөж байна.
Үүний сацуу гал зогсоох тохиролцоонд сөрөг хүчний 228 зэвсэгт отряд нэгджээ. Өнгөрсөн 6 дугаар сард 329 суурин газрын төлөөлөгчид уг тохиролцоонд нэгдэн гарын үсгээ зурснаар тохиролцоог хүлээн зөвшөөрсөн суурингуудын тоо 1864-т хүрсэн байна.

О.Барс