Пакистан шинэ ерөнхий сайдтай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-02 11:15:07
ИСЛАМАБАД. /Reuters/. Пакистаны хууль тогтоогчид Ерөнхий сайд асан Наваз Шарифын халааг авах хүнийг сонголоо. Татвараас зайлсхийсэн гэх дуулиан шуугиан дэгдсэний дараа өнгөрсөн долоо хоногт Н.Шарифыг тус улсын Дээд шүүх огцруулсан юм.

Тус улсын парламент өчигдөр санал хураалт явуулан Нефтийн сайд асан Шахид Хакан Аббаси-г ерөнхий сайдаар сонгожээ.

Н.Шарифын хүүхдүүд офшор компанийн мөнгөөрөө Лондонд тансаг зэрэглэлийн хэдэн хэдэн  орон сууц худалдаж авсан гэсэн мэдээлэл тархсан юм. Тэрбээр эдгээр орон сууцыг гэр бүлийн хөрөнгө-орлогын мэдүүлэгтээ  тусгаагүй байсан аж.
Г.Доржханд
関連ニュース
コメント