Д.Трамп "жиргэх"-ээ болихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-02 12:28:07
ВАШИНГТОН. /VOA/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнүүд, тухайлбал “Твиттер” ашиглахаа болихгүй гэдгээ мэдэгдлээ.
 
Тэрбээр мягмар гарагт “Твиттер” хуудсандаа “Би нийгмийн сүлжээг ашиглахаа болихгүй. Энэ бол дэмжигчдэдээ ямар нэгэн шүүлтүүргүйгээр үнэн зөв мэдээлэл хүргэх хэрэгсэл. Зөвхөн ташаа мэдээлэл түгээгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Д.Трампын дайснууд л намайг нийгмийн сүлжээнээс гаргахыг хүсэж байна” гэж бичжээ.
 
“Твиттер”-ээр ажил хэргээ явуулж байна гэж АНУ-ын ард иргэд төдийгүй Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдийн аль аль нь Д.Трампыг шүүмжилдэг юм.
 
Саяхан америкчуудын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 71 хувь нь “Д.Трампын жиргээ АНУ-ын засгийн газрын нэр хүндийг сэвтээж байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол ердөө 17 хувь нь “Ерөнхийлөгч нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо  илэрхийлэх нь зөв” гэж хариулжээ.
Г.Доржханд

 
 
関連ニュース