Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газартаа халаа сэлгээ хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагт Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Тэрбээр Засгийн газрын танхимынхаа 19 сайдаас 14-ыг нь сольжээ.
Үүний зэрэгцээ Ш.Абэ-гийн ойрын журмын нөхөд болох шадар сайд, Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко нар албан тушаалдаа хэвээр үлджээ.
Ш.Абэ-гийн шинэ Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар Таро Коно томилогджээ. Таро Коно 2015-2016 онуудад тус яамны захиргааны шинэчлэл, нийтийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Т.Коно Үндсэн хуулийн 9 дүгээр “энхийн” зүйлийг өөрчлөх Ш.Абэ-гийн бодлогыг дэмждэг байна. Т.Коно нь АНУ-ын Жоржтауны их сургуулийг төгссөн ба өв залгамжилсан улс төрч юм.
Хэл амтай Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Ицүнори Онодэрэ томилогдсон ба тэрбээр 2012-2014 онд энэ албан тушаалд ажиллаж байжээ. И.Онодэрэ нь Японы батлан хамгаалах хүчнийг зузаатгах бодлого баримталдаг улс төрч юм.
Засгийн газрын голлох албан тушаалын нэг болох Захиргааны хэргийн сайдаар Японы Либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн дарга асан Сэйко Нода томилогджээ. Мөн бас нэг нөлөө бүхий түшмэл болох Эдийн засгийг сэргээн босгох яамны сайдаар Эдийн засгийн яамны тэргүүн асан Тосимицу Мотэги томилогдсон байна.
Үүнээс гадна, Окинава, умард нутгийн асуудал эрхэлсэн сайдаар Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Тэцүма Эсаки томилогджээ.

О.Барс