Д.Трампыг дэмжигчдийн тоо дахин буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж буй америкчуудын тоо 33 хувь болтлоо буурсан нь 1 дүгээр сарын 20-нд Вашингтонд тангараг өргөснөөс хойш хамгийн бага түвшин болж байгаа юм. Үүнийг лхагва гарагт нийтэлсэн Квиннипэксийн их сургуулиас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн нотлож байгаа ажээ.
Уг санал асуулгад оролцогсдын 61 хувь нь Д.Трамп Ерөнхийлөгчийн ажил үүргээ хэрхэн биелүүлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол 33 хувь нь эсрэг байр суурьтай, үлдсэн нь тавьсан асуултанд хариулахаас татгалзсан эсвэл хариулж чадахгүй байна гэжээ.
Дээрх их сургууль өмнөх санал асуулгын дүнгээ 6 дугаар сарын 29-нд нийтэлж байжээ. Тус санал асуулгаар Ерөнхийлөгчийн ажилд сэтгэл дундуур байгаа болон дэмжиж буй хүмүүсийг харьцаа 55:40 хувь байжээ. Тухайн тэр үедээ энэ нь Д.Трампыг дэмжиж буй хамгийн бага үзүүлэлт болж байсан юм.

Харин одоо санал асуулгад оролцогсдын 62 хувь нь төрийн тэргүүнийг шударга бус гэж үзэж байгаа бол 63 хувь нь Д.Трамп-д жинхэнэ манлайлагчийн чадвар байхгүй байна гэж шүүмжилж, 59 хувь нь Д.Трамп-д эгэл жирийн америкчуудын амьдрал огтхон ч хамаагүй гэж үзэж байна дүн гарчээ.
Мөн санал асуулгад оролцогсдын 63 хувь нь Орос улс өнгөрсөн оны АНУ-ын сонгуулийн өмнөх кампанит ажилд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон гэдэгт итгэж байна гэжээ.
Дээрх судалгааг орон даяар утсаар 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 1-ны хооронд явуулсан ба уг судалгаанд сонгуулийн санал өгөх эрхтэй 1125 америкийн иргэн оролцсон байна. Санал асуулгын дүнгийн харьцангуй алдаа нь 3,4 хувь аж.
О.Барс