БНХАУ-ын ГХЯ Хятадын дипломатуудын аюулгүй байдлыг хангахыг АНУ-аас шаардлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН./TASS/. БНХАУ-ын ГХЯ Хятадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын аюулгүй байдлыг хангахыг АНУ-аас шаарджээ. Энэ тухай пүрэв гарагт тус яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.
Дээрх мэдэгдлийг Лос-Анжелест байдаг Хятадын Ерөнхий консулын газрыг буудасны дараа хийсэн байна.
Дээрх мэдэгдлийг Лос-Анжелест байдаг Хятадын Ерөнхий консулын газрыг буудасны дараа хийсэн байна.
“Хятад улс АНУ-аас аль болохоор хурдан уг хэргийн эздийг тогтоож, Хятадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг хамгаалах шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгаа” гэж Гэн Шуан онцлон тэмдэглжээ.
Мягмар гарагт ази царайтай үл мэдэх нэг эрэгтэй хүн Лос Анжелест байрлах Хятадын Ерөнхий консулын газар руу машинтайгаа ойртон ирж машинаасаа буулгүйгээр Ерөнхий консулын барилга руу хэд хэдэн удаа буудсан ба дараа нь уг этгээд амиа хорложээ. Уг хэрэг явдалд Ерөнхий консулын ажилтан болон тэнд явсан явган зорчигчдоос нэг ч хүн өртөөгүй байна. цагдаагийн газрын мэдээлснээр, халдагч этгээд 60 эргэм насны хүн байжээ. Тэрбээр 18 удаа буудсан ба барилгын хашааны хаалга, үүд, ханан дээр хэд хэдэн сумны ор гарчээ.
Цагдаа нар уг халдагч этгээд яагаад ингэж халдах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
О.Барс