АНУ-ын дэд ерөнхийлөгч Черногор улсад хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-03 16:28:16
АНКАРА./АНАДОЛУ/. АНУ Балканы орнуудыг дэмжихээ үргэлжлүүлнэ хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Черногорын Ерөнхий сайд Душко Марковичтой хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр өнөөдрийн энэ уулзалт бүс нутгийн орнууд болон АНУ-ын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

"Баруун Балканы орнуудтай хоёр талын харилцааг сайжруулах хэлэлцээ үргэлжлэн явагдаж байгаа мөн баруун Балканы ирээдүй Өрнөдөд ноогдох болно. Өнөөдөр Европын холбоо, баруун Балканы орнууд, АНУ-ын харилцааг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм” хэмээн М.Пенс тэмдэглэн хэлжээ.

“Би энд ирсэн гэдэг нь АНУ-д “жижигхэн” түнш” гэж байдаггүй, зөвхөн хүчтэй түнш гэж байдгийг харуулж байгаа юм. Тиймээс өнөөдөр би энд байгаа нь ердөө эхлэл алхам гэдэгт би итгэж байна” хэмээн тэр ярьжээ.
О.Барс 


関連ニュース