АНУ Москвад шахалт үзүүлэх зорилгоор Оросын иргэдэд виз олгох хугацааг сунжруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Оросын иргэдэд Америкийн виз олгох хугацаа сүүлийн үед хавьгүй уртассан, энэ нь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог хорогдуулах Оросын шийдвэртэй холбоогүй харин Вашингтоны Москвад шахалт үзүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Россия 1” телевизийн эфирээр мэдэгджээ.
“Хамгийн инээдтэй нь сүүлийн 4-5 сарын хугацаанд виз олгох хугацаа хэд дахин уртассан. Урьд нь визний бүх материалыг өгснөөс америкчууд 10 орчим хоногийн дараа ярилцлагад оруулдаг байсан бол одоо ярилцлагыг бараг сар хагасын дараа товлож байна. Энэ бүхэнд Оросын тал буруутай гэж шалтаглаад нөхцөл байдлаас хожоо гаргахыг америкчууд хүсч байгаа гэдгийг бид ойлгож байгаа” хэмээн тэр ярьжээ.
Оросын иргэдийн амьдрал АНУ-ын эсрэг авсан хариу арга хэмжээнээс болоод муудна гэж Америкийн тал үзэж байгаа нь “өөрийнхөө хөл рүү буудаж байгаатай” адил юм. “Энэ бүхэн чинь бүтэхгүй ээ” хэмээн М.Захарова хэлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт Бүх Оросын телевиз радио нэвтрүүлгийн компанид ярилцлага өгөх үеэрээ Оросоос Америкийн дипломат төлөөлөгчийн газрын 755 ажилтан гарах ёстой гэж тодотгон хэлжээ.
О.Барс