Кей Бейли Хатчисон АНУ-аас НАТО-д суух Байнгын төлөөлөгчөөр томилогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Конгрессийн Сенат пүрэв гарагт Кей Бейли Хатчисон-г АНУ-аас НАТО-д суух Байнгын төлөөлөгчөөр баталлаа. Конгрессийн дээд танхим дээрх томилгоог парламентын амралтын сүүлийн ажлын өдөр санал хураалт явуулан олонхиороо баталсан байна.
Техас муж улсын Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр 1993-2013 онд тус мужаас Сенатын гишүүнээр ажиллаж байсан ба Кей Бейли Хатчисон Сенатын хамгийн анхны эмэгтэй гишүүн болж байжээ. Конгрессоос гарсны дараа өдгөө 73 настай К.Хатчисон “Bracewell & Giuliani” хуулийн пүүст ажиллаж байжээ. Тэрбээр хоёр удаа гэрлэж дөрвөн хүүхэд төрүүлсэн ажээ.

О.Барс