Өмнөд Солонгосын иргэдийн бараг 80 хувь нь Ерөнхийлөгчөө дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ./TASS/. “Gallup Korea” агентлагаас тус улсын өнцөг булан бүрийн 1000 оршин суугчдын дунд 8 дугаар сарын 1-3-ны хугацаанд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр тус улсын иргэдийн 77 хувь нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-г дэмжиж байна гэсэн дүн гарчээ. Дээрх санал асуулгын дүн баасан гарагт нийтлэгджээ.
Санал асуулгын дүнгээр санал асуулгад оролцогсдын 15 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд сөрөг хандаж байна гэж хариулсан нь өмнөх долоо хоногийнхоос 2 хувиар дээгүүр байгаа юм. Мөн 8 хувь нь хариулахад хүндрэлтэй байна гэжээ.
Эрх баригч “Тобуро” ардчилсан намыг дэмжигсдийн тоо 4 хувиар буурч 46 хувьд хүрсэн бол “Парын” консерватив намыг дэмжигсдийн тоо 10 хувь, Шудрага ёсны нам 6 хувь, Ардын нам 5 хувьтай гарчээ.
Мэдээллийн өгөгдлийн болосвруулалтын статистик алдаа 3,1 хувь байгаа бол бодит үнэн байдал 95 хувь аж.

О.Барс