БРИКС-ийн удирдагчид Хятадын "хамгийн романтик хот"-д чуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СЯМЭНЬ. /Xinhua/. Хятад улс БРИКС-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтыг 2017 оны есдүгээр сард 9-нд зүүн өмнөд нутгийн Сямэнь хотдоо зохион байгуулна.
БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн таван улсаас бүрддэг эвсэл юм. Тус эвслийг ээлж ёсоор БНХАУ энэ онд даргалж байгаа учир гишүүн улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна.
БРИКС-ийн гишүүн улс орнуудын хүн ам нь дэлхийн нийт хүн амын 43 хувийг эзэлдэг аж. Гишүүн орнуудын ДНБ нь 16 их наяд доллароор хэмжигдэж байна.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буй Сямэнь хот нь Хятад улсын Фузень мужийн амралт зугаалгын томоохон хот юм. 2011 онд тус хот нь Хятадын “хамгийн романтик хот”-оор тодорч байжээ.

Г.Доржханд