Энэтхэгийн сэтгүүл Тайвань, Түвдийг Хятадын газрын зурагт багтаасангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХималайн нурууны бүсэд тус хоёр орон хилийн маргааны улмаас сар орчмын өмнөөс зөрчилдөж эхэлсэн билээ. Сэтгүүлийн нүүрэнд “Хятадын шинэ дэгдээхэй” гэсэн тайлбартайгаар Хятад болон Пакистаны газрын зургийг тахианы хэлбэрт оруулан дүрсэлсэн байна.
Ингэхдээ Түвд, Тайванийг багтаагаагүй Хятадын газрын зургийг том тахиа болгон, хажууд нь Пакистаны газрын зургийг дэгдээхэй болгон дүрсэлжээ.
Газрын зураг тус бүр дээр улсуудын төрийн далбааг байрлуулсан байна.
Тайванийн арлыг хятадууд өөрийн газар нутаг гэж үздэг бол Түвдийн автономит мужийн статус олон жилийн турш маргаантай сэдэв хэвээр байгаа юм.
Хэдийгээр иргэдийн дунд Энэтхэгийн бодлогыг шүүмжилсэн үгс хөвөрч байгаа ч Хятадын ГХЯ энэ маргаанд оролцохыг хүсээгүй байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Канаас сэтгүүлчид энэ талаар асуухад тэр “Энэ жижиг зүйлийг ингэж чухалчлах хэрэг байна уу? Дараагийн асуултаа асууя” хэмээн өнгөрөөсөн байна.
Энэтхэгийн дайсанд тооцогддог Пакистан улс сүүлийн жилүүдэд Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татах болсныг “India Today” сэтгүүл ингэж дүрсэлсэн бололтой.
Хималайн уулсын хилийн маргаантай Доклам бүс нутагт Хятад, Энэтхэгийн хилийн цэргүүд тулгараад сар орчим болж байгаа ба Азийн хоёр том гүрний хоорондын харилцаа сүүлийн 30 жилийн хамгийн муу түвшиндээ хүрээд байгаа юм.
Г.Доржханд