Лондон Brexit-ийн төлөө Брюссельд 40 тэрбум евро төлөхөд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./TASS/. Хэрвээ Брюссель цаашдын түншлэлийн тухай хэлцлийн хүрээнд худалдааны хэлэлцээр байгуулах зэрэг санхүүгийн зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэхийг зөвшөөрсөн тохиолдолд Их Британи Брекситийг хэрэгжүүлэхэд Европын холбоонд 40 тэрбум хүртэл еврог төлөхөд бэлэн байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт The Sunday Telegraph сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, дээрх арга нь Брюссельтэй хийж буй хэлэлцээний явцад үүссэн мухардмал байдлаас гарах боломжийг Лондонд олгох ёстой цорын ганц хувилбар гэсэн дүгнэлтэнд Британийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хүрчээ. “Хэлэлцээний үйл явцын тухайд бол тэр огт ажиллахгүй байгаа. Тэдний байр суурь бол 60 тэрбум евро гэдгийг бид мэднэ, гэхдээ үнэн хэрэг дээрээ доод хязгаар нь 50 тэрбумын түвшинд байгаа. Бид бол 30 тэрбум евро гэж үзэж байгаа ч хэн хэн нь хүлээж авч болохуйц түвшин бол 40 тэрбум” гэж эх сурвалжийн хэлснийг тус сонин иш татжээ.
Европын холбоонд ийм их мөнгийг өгөх санал нь Британийн Засгийн газарт улс төрийн санал зөрөлдөөнийг үүсгэж болзошгүй байгаа аж. “Ирээдүйд ЕХ-той ажлын харилцаатай” байхаар солилцохгүй л юм бол Брекситийн талыг баримтлагчид үүнийг зөвшөөрөх нь юу л бол хэмээн тус сонинд онцлон дурджээ.
Их Британийн ГХ-ийн сайд Борис Жонсон 7 дугаар сард парламентад үг хэлэхдээ ЕХ-ноос гарахын тулд Лондон мөнгө төлнө гэж Европын удирдлагууд хүлээж байгаа бол “горьдсоны чинь гарз” гэж эрс мэдэгдэж байсан юм.
Их Британи ЕХ-ноос гарах нөхцлийн талаар Лондон Брюсселийн хооронд албан ёсны хэлэлцээ 6 дугаар сарын 19-нд Бельгийн нийслэлд эхэлсэн юм. Дээрх хэлэлцээ 2018 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх ёстой ба үүний дараа талууд хүрсэн тохироонуудаа үндэсний парламентаар зургаан сарын дотор батлуулах ёстой аж.

О.Барс