В.Путин Тбилисийн зөвшөөрөлгүйгээр Абхазид айлчилсанд НАТО харамсч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Гүржийн эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр Абхазид айлчилсанд НАТО харамсч байгаа ба энэхүү айлчлал нь тус бүс нутгийн хямрал мөргөлдөөнийг зохицуулан шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтыг бусниулж байгаа явдал гэж НАТО үзэж байгаа ажээ. Энэ тухай НАТО-гийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лилан Уайт мягмар гарагт батлан хэлжээ.
“Ерөнхийлөгч В.Путин Гүрж Абхазийн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсны есөн жилийн ойгоор Абхаз-д айлчилж байгаа нь тус бүс нутгийн мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах олон улсын хүч чармайлтыг бусниулж байна. Энэ айлчлалыг Гүржийн эрх баригчидтай урьдчилсан зөвшилцөлгүйгээр хийж байгаад бид харамсч байна” хэмээн тэр хэлжээ.
“НАТО Гүржийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хүлээн зөвшөөрсөн хил хязгаарт бүрэн дэмждэг. Абхаз, Өмнөд Асетийг Гүржийн нэг бүс нутаг гэсэн статусыг өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
Орос улс Абхазын БН улсын тусгаар тогтнолыг 2008 оны 8 дугаар сард Гүрж Өмнөд Асетын зэвсэгт мөргөлдөөн дууссаны дараа шууд хүлээн зөвшөөрсөн юм. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Д.Медведев 2008 оны 8 дугаар сарын 26-нд Өмнөд Асет, Абхазын тусгаарт тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Үүний дараа Абхаз, Өмнөд Асетийн тусгаар тогтнолыг Никарагуа, Венесуэл, Науру улсууд мөн хүлээн зөвшөөрсөн юм.
В.Путин мягмар гарагт Абхазид айлчлахаар хүрэлцэн ба тэрбээр Абхазын Ерөнхийлөгч Раул Хажиб-тай хэлэлцээ хийсэн байна. Өнөөгийн энэ айлчлал нь Гүрж, Өмнөд Асетийн зэвсэгт мөргөлдөөний есөн жилийн ойгоор таарч байгаа аж. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Абхазид 2013 оны 8 дугаар сард ирж байжээ.

О.Барс