Пхеньян Гуам руу пуужин харвасан тохиолдолд Япон амдан устгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. Хэрвээ Пхеньян АНУ-ын цэргийн бааз байрладаг Номхон далайн Гуам арал руу баллистик пуужин харвах юм бол Японы өөрийгөө хамгаалах хүчин уг пуужинг амдан устгаж чадах ажээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра парламентын Доод танхимд аюулгүй байдлын хорооны хуралдаан дээр мэдэгджээ.
“Хэрвээ энэ нь гурван шаардлагад нийцэх юм бол бид хариу арга хэмжээ авч чадна. Япон улс хамгаалалтын хана хэрмийн үүрэг гүйцэтгэх бол АНУ цохилт өгөх замаар тогтоон барих үүрэгтэй юм” хэмээн түүний ярьсныг NHK телевиз иш татжээ. Үүний зэрэгцээ сайдын хэлснээр, Японы аюулгүй байдал чухамхүү АНУ-ын ийм цохилт өгөх боломжоос ихээхэн хамаарах ажээ.
Японд хоёр жилийн өмнө батлагдсан Өөрийгөө хамгаалах хүчний бүрэн эрхийг өргөжүүлэх тухай хуулийн дагуу тус улсын аюулгүй байдалд шууд заналхийлэл тулгарсан, уг заналхийллийг няцаах өөр арга байхгүй тохиолдолд Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчилж болдог байна. Мөн уг баримт бичигт дээрх үйлдлийг хамгийн бага цар хүрээтэйгээр гүйцэтгэх ёстой аж.

О.Барс