Д.Трамп: Умард Солонгосын удирдагч харамсах болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Гуам аралд цохилт өгөхийг оролдвол Умард Солонгосын удирдагч гороо амсаж, харамсах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхаарууллаа.
Д.Трамп баасан гарагийн орой “Твиттер”-т “Манай армийнхан бэлэн байдалд шилжээд байгаа. Цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг ч боловсруулсан. Умард Солонгос ямар нэгэн бодлогогүй үйлдэл хийвэл үүнийг хэрэгжүүлнэ” гэж бичжээ.
Энэ жиргээнийх нь талаар сэтгүүлчид асуухад Д.Трамп “Умард Солонгос миний үгний утга учрыг бүрэн ойлгож байгаа байх. Би бодож байгаагаа л хэлсэн. Гэхдээ Ким Жөн Ун өөр арга зам хайна гэдэгт найдаж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хэрвээ Умард Солонгосын удирдагч Гуам, АНУ-ын нутаг дэвсгэрийн аль нэг хэсэг эсвэл Америкийн холбоотнуудын эсрэг ямар нэгэн үйлдэл хийвэл тэр үүнийхээ төлөө маш их харамсах болно” гэжээ.
Номхон далайн баруун хэсэгт орших Америкийн нутаг дэвсгэрт хамаарах Гуам арал руу дөрвөн баллистик пуужин харвах төлөвлөгөөгөө энэ сарын дундуур гэхэд хэрэгжүүлнэ гэж Умард Солонгос энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэнтэй холбоотойгоор Д.Трамп дээрх мэдэгдлүүдийг хийлээ.
Умард Солонгост хоригдож буй Америкийн гурван иргэнийг суллуулах асуудлаар Вашингтон болон Пхеньян хэлэлцээ хийж байгаа тухай Америкийн эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн ахиц дэвшил гарч байгаа эсэхэд Д.Трамп хариулт өгөхөөс татгалзсан байна.
Г.Доржханд