Д.Трампын нэр хүнд өсч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-14 10:19:44
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэр хүнд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 6 хувиар өсчээ. Үүнийг баасан гарагт нийтлэгдсэн “Rasmussen Report” судалгааны албаны санал асуулгын дүн нотолж байгаа юм. 

Дээрх судалгааны дүнгээр, одоогийн байдлаар америкчуудын 45 орчим хувь нь Д.Трампын хийж буй ажлыг дэмжиж байгаа ба өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт ердөө 39 хувь байжээ. Үүний зэрэгцээ, санал асуулгад оролцогчдын 53 хувь нь Ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол тэдний 44 хувь нь төрийн тэргүүний ажлыг дэмжихгүй байна гэж хариулжээ.

Уг санал асуулгыг утсаар гурван өдрийн турш явуулсан ба санал асуулгад 1500 орчим хүн оролцсон байна.
О.Барс 
関連ニュース