И.Додон: ОХУ-ын иргэдэд визийн дэглэм тогтоох шаардлага байхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон Оросын иргэдэд визний дэглэм тогтоох үндэслэл Молдавын парламентад байхгүй гэж үзэж байгаа ажээ. Ийм бодолтой байгаагаа төрийн тэргүүн мягмар гарагт “Известия” сонинд Молдавын депутатуудын зохих санаачлагын талаар тайлбар өгөхдөө хэлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Молдавын парламентын депутатууд Оросын иргэдэд визний дэглэм тогтоох боломжийг хэлэлцэж байгаа хэдий ч одоогийн байдлаар тодорхой саналыг боловсруулж чадаагүй байгаа аж.
“Визтэй болгох ямар ч үндэслэлийг би олж харахгүй байна. Молдав улсад энэ ямар хэрэг байгаа юм бэ, хоёр улсын харилцаанд ч гэсэн, тэгээд ч ОХУ-д 560 000 гаруй манай иргэд амьдарч байгаа шүү дээ” хэмээн Ерөнхийлөгч И.Додон хэлээд иймэрхүү санаачлага нь Орос Молдавын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хамгийн түрүүнд Молдавын иргэдэд хохиролтой тусах болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч И.Додон Молдавын Засгийн газар 8 дугаар сарын 2-нд ОХУ-ын Шадар сайд Дмитрий Рогозиныг “персона нон грата”-гаар зарласныг шүүмжлэн буруушааж байсан юм. Түүний хэлснээр, Молдавын дээрх шийдвэр нь сүүлийн 25 жилийн хугацаанд гарч байгаагүй дипломат болон геополитикийн хямрал, асуулдалд татан оруулах ажээ. И.Додоны үзэж байгаагаар, энэхүү хямралын цаана парламентад олонхи болсон Молдавын ардчилсан нам, мөн тус намын өрнөдийн зөвлөхүүд байгаа ажээ.

О.Барс