Өдөөн хатгахгүй байхыг Сөүл Пхеньянд уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос ба АНУ жил тутам хийж заншсан хамтарсан цэргийн сургуулилтаа хийж эхэлснийг далимдуулан өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгост уриаллаа.
Солонгосын хойгт ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд бэлтгэлтэй байх чиглэлээр 11 өдөр үргэлжлэх “Ulchi Freedom Guardian” хамтарсан сургуулилтыг Өмнөд Солонгос ба АНУ-ын хүчнийхэн өнөөдрөөс хийж эхэлсэн юм.
Мүн Жэ Ин өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон засгийн газраа хуралдууллаа.
Засгийн газрын хуралдааны үеэр тэрбээр “Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам дордуулах гэж бид энэ сургуулилтыг хийж байгаа юм биш. Энэ бол жил тутам хийж заншсан бөгөөд армийнхны ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургуулилт” гэжээ.
АНУ-ын Номхон далайн командлалын адмирал Харри Харрис болон АНУ-ын Стратегийн командлалын генерал Жон Хайтен нар сургуулилтыг нээж, үг хэлсэн юм.
Тэд маргааш Сөүл хотоос холгүй орших агаарын цэргийн хүчний баазад хэвлэлийн хурал хийх ажээ.
АНУ-ын эзэмшлийн Гуам арлын ойролцоох ус руу дөрвөн баллистик пуужин харвахааар төлөвлөж байгаагаа Умард Солонгос энэ сарын эхээр зарласны дараа уг сургуулилтыг хийж байна.

Г.Доржханд