А.Меркель Крымыг Орост хавсарган нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН./TASS/. Германы канцлер Ангела Меркель Крымыг Орост хавсарган нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин мэдэгдсэн байна.
“Германы нэгдсэн түүхийг эргэн санацгаая. Крымыг Орост хавсарган нэгтгэснийг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн яриа гардаг. Хэрвээ бид Ардчилсан Герман улсыг дээрхийн адилаар хавсарган нэгтгэсэн бол юу болох байсан бол хэмээн би боддог гэж Германы канцлерын мэдэгдсэнийг ням гарагт Германы “Frankfurter Allgemeine Sonntagszeitung” сонинд нийтэлжээ.
Үүнээс өмнө Германы чөлөөт ардчилсан намын тэргүүн Кристиан Линднер Крымын асуудлыг түр хугацаанд орхин Оростой Крымын асуудлыг тооцохгүйгээр харилцаагаа хэвийн болгохыг санал болгосон юм. Түүний ийм байр суурийг тус улсын Засгийн газрын гишүүд болон бусад томоохон бүх намын төлөөлөгчид шүүмжилжээ.

О.Барс