НАТО-гийн “Rapid Trident-2017” хээрийн сургууль Львов мужид эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ./ТАСС/. Олон улсын цэргийн командлал-штабын “Rapid Trident-2017” томоохон хээрийн сургууль Украин улсын Львов мужийн Яворовын цэргийн хээрийн сургуулилтын талбайд эхэлсэн тухай Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлэв хэмээн мэдээлийн ТАСС агентлагийн мэдээнд дурджээ.
“Тус хээрийн сургуульд Украин, АНУ, Канад, Болгар, Эстони, Итали, Гүрж, Литва, Молдав, Норвеги, Польш, Румын, Турк, Их Британи зэрэг 14 орны 2500 гаруй цэргийн албан хаагч оролцож байна” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
“Уг цэргийн сургуулилтад хэдэн арван нэгж хуягт техник, автомашин, хоёр Ми-8 нисдэг тэрэг түүнчлэн Ан-26 онгоц оролцоно. Мөн АНУ-ын армийн томоохон бие бүрэлдэхүүн буюу бараг 400-гаад цэргийн албан хаагч уг хээрийн сургуульд оролцох төдийгүй бусад улс орнуудаас олон тооны цэргийхэн ирнэ” гэж уг хээрийн сургуулийн хэвлэлийн албаны дарга Антон Миронович мэдээлсэн байна.
“Rapid Trident-2017” хээрийн сургууль нь 9 дүгээр сарын 23 хүртэл үргэлжлэх ба энэ нь Оросын хийж буй “Запад-2017” хээрийн сургуультай огтхон ч холбоогүй гэдгийг А.Миронович онцлон хэлсэн байна.
Тус хээрийн сургуулийн явцад байлдааны орчин үеийн шаардлагуудыг боловсруулах, түүнчлэн байлдааны салбар нэгжүүдийг удирдах олон түвшний системийг анх удаа хэрэглэн туршиж үзэх ажээ.

О.Барс