Европын холбоо Крым, Севастополийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ./ТАСС/. Европын Холбоо 9 дүгээр сарын 10-нд Крым, Севатопольд болсон сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай зохих мэдэгдлийг даваа гарагт ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд комиссар Федерика Могерини тэргүүлдэг гадаад бодлогын алба хийжээ.
“Крым, Севастополийг Орост хавсарган нэгтгэснийг хууль бус гэж Европын Холбоо үзэж байгаа тул Крымын хойгт сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх нутаг дэвсгэр нь Украины нутаг дэвсгэр болохоор Крым эсвэл Севастополийн төлөөлөгчийн нэрийг авахыг санаархсан хэнийг ч байсан хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн уг мэдэгдэлд дурджээ. Брюссель “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэлбэрэлтгүй дэмжих болно” гэж онцлон тэмдэглэжээ.
9 дүгээр сарын 10-нд Севастопольд тус хотын түүхэнд анх удаагаа хотын захирагчийн сонгууль болсон юм. Мөн хотын хууль тогтоох хурлын депутатын дахин санал хураалт нийт 184 тойргийн 17-д нь явагдсан байна.
Крым, Севастополийн эрх баригчид 2014 оны 3 дугаар сарын 16-нд Оростой нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан ба уг санал асуулгад саналын эрхтэй иргэдийн 80 гаруй хувь нь оролцож, Оростой нэгдэхийг тус бүр 96,7, 95,6 хувиар дэмжсэн юм.

О.Барс