Турк улс С-400 зенит-пуужингийн систем худалдан авах урьдчилгаа төлбөрөө хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-12 12:43:09
АНКАРА./ТАСС/. Турк улс С-400 зенит пуужингийн системийг худалдаж авах урьдчилгаа мөнгөө Орост төлжээ. Энэ тухай мягмар гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Казахстанд айлчлал хийснийхээ дараа “Hyrriyet” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлэв.

“Манай анд нөхдүүд С-400 систем худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байгаа мөн миний мэдэж байгаагаар урьдчилгаа мөнгөө төлчихсөн. Одоо Оросоос бидэнд зээл олгох процесс явагдана. В.Путин бид хоёр энэ талаар шийдвэр төгс байгаа” хэмээн Ерөнхийлөгч ярьжээ.

Үүнээс гадна НАТО-гийн радартай таардаггүй учраас Оросын системийг худалдаж авахаас Турк улс татгалзана гэж барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа талаар Ерөнхийлөгч Т.Эрдоган тайлбар хийсэн ба тэрбээр “Бид хэрхэхээ өөрсдөө шийднэ. Улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө бид хариуцлага хүлээнэ” гэжээ.  
О.Барс 
関連ニュース