ВЕНЕСУЭЛ: НҮБ худал ярьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /Ройтерс/. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарыг “худал ярьж байна” гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд буруушаасныг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжиллаа.
Венесуэлд “хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж” байж болзошгүй гэж комиссар Зейд Раад Аль Хусейн анхааруулсны хариуд түүнийг тус улсын Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза буруушаасан байна.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд мөн “Венесуэлийн байдал улам хурцдах бодит аюул нүүрлээд байна” гэсэн аж.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд тус улсад эдийн засгийн хямралтай холбоотойгоор засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 120 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Өчигдөр буюу даваа гарагт Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуарлдааны үеэр Зейд Раад Аль Хусейн үг хэлэхдээ “Венесуэлийн аюулаас хамгаалах хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалын үеэр хэт их хүч хэрэглэж, эрх мэдлээ хэтрүүлж байгааг онцолсон тайланг бид өнгөрсөн сард гаргасан” гэжээ.
Түүний дээрх мэдэгдлийг Венесуэлийн Гадаад хэргийн сайд Х.Арреаза “ор үндэслэлгүй гүтгэлэг” гэж тодорхойлоод, Венесуэлийн эсрэг “түрэмгийллээ зогсоох”-ыг түүнээс шаардсан байна. Мөн НҮБ-ын Хүний эрхийн газраас гаргасан тайланг “худал хуурамч мэдээллээр дүүрэн тайлан” гэж тэрбээр хэлжээ.
Венесуэлийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын Засгийн газрын эсрэг "империалист хүчнүүд"-ийн дэгдээсэн дайны улмаас энэ улс орон улс төр болоод эдийн засгийн хямралд ороод байна

Г.Доржханд