Д.Трампын Засаг захиргаа цахим мөрдөлтийн хуулийг байнгын үйлчлэлтэй болгохыг Конгресст уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./ТАСС/. Америкийн Засаг захиргаа үндэсний тусгай албадад цахим мөрдөлтийн цар хүрээтэй хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олгож буй хуулийг байнгын үйлчлэлтэй болгож өгөхийг Конгресст уриалсан байна. Зохих агуулга бүхий албан бичгийг даваа гарагт Хууль зүйн яам Конгрессын удирдлагууд, Хууль зүйн яам, Ерөнхий прокурор, үндэсний тагнуулын захирал нарт илгээжээ.
"Олон улсын террористууд, кибер орон зайд ажилладаг хорлон сүйтгэгч этгээдүүд болон үй олноор устгах зэвсгийг түгээдэг бүтцүүдийн" талаарх мэдээллийг олж авахад чиглэгдсэн цахим мөрдөлтийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хууль тогтоомжийн үйлчлэх хугацаа энэ оны эцсээр дуусч байгаатай холбоотойгоор дээрх албан бичгийг илгээсэн байна.
Үндэсний тагнуулын газрын захирал Д.Коутс, Ерөнхий прокурор Ж.Сешнс нар дээр дурдсан хөтөлбөрүүд нь АНУ-ын “бүх гурван засаглалын зүгээс тавьж буй хяналтын маш хүчтэй горимын” нөхцөлд хэрэгжиж байгаа гэдгийг батлан хэлжээ.
Дэлхийг бараг бүхэлд нь хамарсан Америкийн цахим мөрдөлтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа тухай мэдээллийг АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден анх олон нийтэд ил болгож байсан юм. 2013 оны 5 дугаар сард Э.Сноуден АНУ-аас гадаад руу гарахаас аргагүй болсон ба тэрбээр 2013 оны 6 дугаар сараас түр хугацаагаар Орост амьдарч байгаа ажээ.

О.Барс