Умард Солонгостой зэрэгцэн Өмнөд Солонгос “Хёнму-2” пуужингийн туршилт хийлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./РИА НОВОСТИ/. Умард Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн нь тодорхой болмогц Өмнөд Солонгос үүнтэй зэрэгцэн өөрийн үйлдвэрийн “Хёнму-2” баллистик пуужинг харвалаа гэж баасан гарагт Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг тус улсын Зэвсэгт хүчний штабын дарга нарын ерөнхий хороог иш татан мэдээлжээ.
“Манай Зэвсэгт хүчин Умард Солонгос пуужин харвахтай зэрэгцүүлэн “Хёнму-2” пуужинг Япон тэнгис буюу Зүүн тэнгисийн чиглэлд харвалаа” хэмээн тус хорооны мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Солонгосын пуужин 250 км зайг туулсан нь Умард Солонгосын пуужин харвасан газар болох Пхеньяны Сунан нисэх онгоцны буудал хүрэхтэй тэнцэж байгаа ажээ.

О.Барс