АНУ “интернетийг хянах гэсэн ОХУ-ын оролдлоготой” тэмцэх хуулийн төслийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./РИА НОВОСТИ/. “Интернетийг хянах гэсэн Орос, Хятадын оролдогыг” хязгаарлахад чиглэсэн шинэ хуулийн төслийг пүрэв гарагт АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимд танилцуулжээ. Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг Конгрессийн гишүүн Элиот Энжелийн цахим хуудсанд байршуулсан уг баримт бичигт “Төрийн департаментаас кибердипломатын салбарт явуулж буй үйл ажиллагааг удирдах” кибер орон зайг хариуцсан АНУ-ын элч гэсэн албан тушаалыг бий болгохыг тусгажээ.
Үүнээс гадна, уг төсөлд “Орос, Хятад улсуудын интернетэд илүү ноцтой хяналт тогтоох гэсэн оролдлогуудыг няцаах, ардчилсан зарчмуудыг сахиулах зорилго бүхий кибер орон зайд явуулах олон улсын бодлогыг боловсруулахыг” мөн заажээ.
Дээрх хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Төрийн департамент “интернетийн эрх чөлөөний үнэлгээг дэлхийн хүний эрхийн жил тутмын илтгэлтээ оруулах” үүрэг хүлээх юм.
“Facebook” компани өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын хакерууд сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор тус нийгмийн сүлжээн дэх зар сурталчилгааг худалдаж авдаг байсан гэж мэдэгджээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ бүхэнд Москва ямар ч хамаагүй гэж нэг бус удаа мэдэгдэж байв.
АНУ-ын Конгресст одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож байсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Үүний зэрэгцээ Америкийн ОНМХ-ээр Д.Трампын сонгуулийн штабын гишүүд Оросын албан тушаалтнууд, бизнесменүүдтэй харилцаатай байсан тухай мэдээлэл тогтмол гардаг байна.
АНУ-ын сонгуульд ОХУ нөлөөлөх гэж оролдсон гэх хардлагыг Орос улс нэг бус удаа няцааж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ бүхнийг “ямар ч баримт нотолгоогүй зүйл” гэжээ.

О.Барс