Мүн Жэ Ин: Умард Солонгост "сэхэл авахгүй болтол нь" цохилт өгөх чадал бидэнд бий
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Японы газар нутгийг давуулан Номхон далай руу дахин баллистик пууужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эрс зэмлэн буруушаахын сацуу “Нөхцөл байдал ийм байхад Пхеньянтай яриа хэлэлцээ хийх боломжгүй” гэж хэлээд, Умард Солонгост “сэхэл авахгүй болтол нь” цохилт өгөх хүчин чадал бидэнд бий гэж анхааруулсныг “Ёнхап” агентлаг уламжиллаа.
Зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Пхеньяны эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шинээр хориг арга хэмжээ авснаас хэдхэн хоногийн дараа буюу өнөө өглөө Умард Солонгос дахин Японыг давуулан пуужин харвасан юм. Тус улс үүнээс өмнө өнгөрсөн сарын 29-нд Японы газар нутгийг давуулан Номхон далай руу пуужин харвасан билээ. Өнөө өглөө харвасан пуужин нь 770 км-ийн өндөрт хүрч, 3700 гаруй км зам туулж, Японы Хоккайдо арлын Эримо хотоос 2000 км зайтай орших Номхон далайн усанд унасан байна.

Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан байна. Уг хуралдааны үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Умард Солонгос олон улсын уриалга, анхааруулгыг үл ойшоон өдөөн хатгасаар байна. Ийм байхад яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй” гэжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Бидэнд ард иргэдээ, улс орноо болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгост сэхэл авахгүй болтол нь цохилт өгөх хүчин чадал бий” гэж анхааруулжээ.
Г.Доржханд