А.Меркель ЕХ-ны дотоод хилийн хяналтыг тодорхойгүй хугацаагаар сунгахыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН./ТАСС/. Германы канцлер Ангела Меркель ЕХ-ны орнуудын дотоод хилийн хяналтыг тодорхойгүй хугацаагаар сунгахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Бид одоохондоо дотоод хилийн хяналтаас татгалзаж болохгүй гэдгээ би Еврокомиссийн дарга Жан Клод Юнкерт тов тодорхой ойлгуулсан” хэмээн А.Меркель бямба гарагт Германы “Funke” мэдээллийн группт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
“Гадаад хилийн хамгаалалт бүхэлдээ хангагдах хүртэл дотоод хилийн чухал хэсгүүдэд хяналтаа хэвээр байлгах нь туйлын зөв гэж бид үзэж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Энэ хяналтыг аль хир хугацаагаар сунгах вэ гэсэн асуултад Канцлер “шаардагдах хугацаагаар сунгана, одоогийн байдлаар тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй” гэж хариулжээ.
Австри, Герман улсууд цагаачлалын хямралын оргил үед 2015 оны 9 дүгээр сард хилийн хяналтыг тогтоосон юм. Европын холбоо гишүүн орнууддаа энэ оны 11 дүгээр сарын 11 хүртэл хилийн хяналт шалгалт хийхийг сүүлчийн удаагаа зөвшөөрсөн юм.
"Лалын терроризм нийт дэлхий дахинд заналхийлж байгаа ба цагаачдын дунд террорист ажиллагаа хийхээр төлөвлөж байсан гэмт этгээдүүд байх нь бий, учир иймээс сонор сэрэмжтэй байх шаардлагатай" гэж А.Меркель үзэж байгаа ажээ.
Үүнээс гадна, Германы канцлер Европт цагаачдыг хүлээн авах асуудал дээр нэгдсэн нэг нөхцөл, стандарттай болох шаардлагатай байна гэжээ. “Европынхон бидэнд мэдүүлгийг авч хэлэлцэх оновчтой процедурыг хангах нэгдсэн дүрэм хэрэгтэй байна, энэ нь орогнол хүсэгчдэд ч мөн хамаатай” хэмээн А.Меркель онцлон дурджээ.

О.Барс