Украины парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. Украины парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулснаар, улс төрийн сөргөлдөөнийг нэмэгдүүлж, эрх баригчдын ажилд саад учруулах учраас энэ асуудлыг хэлэлцэх хөтөлбөрт оруулаагүй гэж Украины парламентын дарга Владимир Гройсман мэдэгдэв.
"Хугацаанаас өмнө сонгууль явуулах тухай асуудлыг Украины парламент хэлэлцэх хараахан болоогүй байна. Энэ нь Украины тогтворгүй байдал, улс төрийн сөргөлдөөнийг улам хурцатгах болно" гэж тэрбээр мэдэгджээ.
Украины парламентын эвсэл дэх улс төрийн фракцууд хоорондын харилцаа төвөгтэй байгаа хэдий ч тэд ажлаа үргэлжлүүлэн хийх үүрэгтэй гэж үзэж байгаагаа тэрбээр дурдаад, сайн ажиллах нөөц бололцоо Украины парламентад байгаа хэдий ч нэгдэж чадахгүй байна гэж мэдэгдэв.
Мөн тэрбээр, одоогийн парламент, эвсэлд үүрэг хариуцлага ноогдуулах болон ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг олон нийтэд ил тод болгох боломж бидэнд байна гэжээ.
Д.Нямтулга