"Леседи Ла Рона" гэдэг алмааз эрдэнийн чулууг 53 сая доллараар худалдаж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох том бөгөөд үнэт эдлэлийн сайн чанарын түүхий эд болох алмааз эрдэнийг Лондон хотын үнэт эдлэлийн нэгэн худалдаачин 53 сая ам.доллараар худалдаж авсан байна гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлжээ.
Уг алмааз эрдэнийг худалдаж авсан Лауренс Графф гэгч нь "Графф Даймонд" компанийн эзэн бөгөөд тэрбээр өнгөрсөн жил болсон дуудлага худалдааны үеэр анхны үнийн болзлыг хангаагүйн улмаас уг алмаазыг худалдан авч чадаагүй юм.
Уг 1111 каратын эрдэнийн чулууг Канадын "Лукара Даймонд" корпораци 2 жилийн өмнө Ботсваниас олборлосон байна. Уг үнэт эрдэнийн чулуу нь 2016 оны 6 дугаар сард болсон "Сотбис" дуудлага худалдааны компанийн дуудлага худалдаан дээр хамгийн өндөр үнийн саналыг авч байжээ.
Алмааз эрдэнийн чулууг “Леседи Ла Рона” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Ботсваны цвана хэлээр “бидний гэрэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг үнэт чулуу нь 2.5-3 тэрбум жилийн өмнө үүссэн бөгөөд теннисний бөмбөгийн хэмжээтэй ажээ.
АНУ-ын Үнэт эдлэлийн чулуу судлалын институтийн мэдээлснээр, уг алмааз нь маш том хэмжээтэйгээс гадна “үнэхээр сайн чанарын тунгалаг" чулуу гэж тодорхойлогдсон байна. “Леседи Ла Рона” нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд олдсон хамгийн том үнэт эдлэлийн чулуу бөгөөд хэмжээгээрээ дэлхийд 2-т орох юм. Дэлхийд хамгийн том чулуу нь 1905 онд Өмнөд Африкаас олдсон 3106 каратын “Куллинан” алмааз ажээ.

Х.Сарнай