Японы иргэдийн гуравны нэг нь Шинзо Абэ тэргүүтэй Либерал-ардчилсан намыг дэмжихэд бэлэн байгаа ажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Японы иргэдийн наад зах нь 34% нь ирэх аравдугаар сард болох парламентын доод танхимын сонгуульд Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй эрх баригч Либерал-ардчилсан намыг дэмжихэд бэлэн байгааг бямба гарагт нийтэлсэн “Иомиури” сонины газраас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Нэр хүндээрээ хоёрдугаар байрт энэ оны есдүгээр сарын 27-нд байгуулагдсан Итгэл найдварын нам орж байна. Токио мужийн амбан захирагч Юрико Коикэ энэ намын даргаар сонгогдсон юм. Улс төрийн энэ шинэ намаас сонгуулийн өмнөхөн түүнтэй бараг нэгдээд байгаа Ардчилсан намын гишүүд нэр дэвших төлөвтэй байгаа аж.
Чансааны гуравдугаар байрт эрх баригч эвсэлд Либерал-ардчилсан намын түнш болдог “Шинэ Комэйто” нам 6%-ийн дэмжлэгтэйгээр орсон байна. Сонгогчдын 25% нь хэний төлөө саналаа өгөхөө хараахан шийдээгүй байгаа ажээ.

Л.Батбаяр