Д.Трамп: Пхеньянтай яриа хэлэлцээ хийхийг оролдож буй нь "цагаа үрсэн хэрэг"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Умард Солонгостой цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнх нь талаар яриа хэлэлцээ хийхийг оролдож байгаа нь “цагаа үрсэн хэрэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай “Америкийн дуу хоолой агентлаг” мэдээлсэн байна.
Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудсандаа “Манай Төрийн нарийн бичгийн дарга Р.Тилерсон “пуужинтай залуу”-тай яриа хэлэлцээ хийхийг оролдон цагаа дэмий үрж байна. Р.Тиллерсон энэ эрч хүчээ өөр хэрэгтэй зүйлд зарцуулахын тулд гамнах хэрэгтэй” гэж жиргэжээ.
Р.Тиллерсон өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-д айлчилсан юм. Тэрбээр айлчлалын үеэр мэдэгдэл хийхдээ “Вашингтон Пхеньянтай яриа хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байна. Яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй хэвээр байгаа” гэсэн билээ.
Харин Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын албаны хүмүүс яриа хэлэлцээ хийх ямар ч сонирхолгүй байна” гэжээ.
Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа улам боловсронгуй болгож, удаа дараалан туршилт хийж буй энэ үед Пхеньян болон Вашингтон яриа хэлэлцээ хийнэ гэдэг боломжгүй зүйл гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд