Ким Жөн Намын үхэл: Сэжигтнээр татагдсан хоёр эмэгтэй өөрсдийгөө "гэм буруугүй" гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР. /Би-Би-Си/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг хөнөөсөн гэж сэжиглэгдэж буй хоёр эмэгтэй өөрсдийгөө “гэм буруугүй” гэж мэдэгджээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Ким Жөн Намын амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүх хурал өнөө өглөө Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос холгүй орших Шах-Алам хотын Дээд шүүхэд эхэлсэн байна.
Энэ оын хоёрдугаар сард Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд Макао руу явах нислэгээ хүлээгээд байж байхад нь Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” гэх маш хортой бодис нүүрэн тус газарт нь түрхэн хөнөөсөн хэрэг гарч, дэлхийн нийтийг цочирдуулсан билээ.
Энэ хэрэгт Вьетнамын 29 настай иргэн Доан Тхи Хуонг, Индонезийн 25 настай иргэн Сити Айсья нарыг сэжигтнээр татсан юм.
Тэд өнөө өглөө шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө “Бид Умард Солонгосын тагнуулчдын заль мэхэнд орсон. Бид “хүмүүсийг шоглодог” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан” гэж ярьжээ.
Хэрвээ энэ хоёр эмэгтэй гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял сонсож магадгүй.

Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэг даруй улс төрийн асуудал болж хувирч, Умард Солонгос болон түүний цөөн хэдэн холбоотны нэг болох Малайз хоорондын харилцаа хурцдахад хүрсэн юм. Тус хоёр улс энэ хэргийн улмаас Элчин сайд нараа харилцан хөөсөн билээ.
Ким Жөн Намын үхэлд ямар ч холбоогүй гэдгээ Умард Солонгос удаа дараа мэдэгдсэн боловч Малайз болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс “Энэ хэргийн ард Пхеньян бий” гэж үзсээр байна.

Г.Доржханд