Олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдлийг эрс буруушааж байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Спутник/. Сан-Франциско дахь ОХУ-ын дипломат объектод нэвтрэн орж эзэгнэсэн АНУ-ын эрх баригчдын үйлдлийг ОХУ эрс эсэргүүцэн буруушааж, хариу арга хэмжээ авах эрхээ хадгалан үлдэж байна гэж Оросын гадаад хэргийн яам мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
"Хилийн чанад дахь манай дипломат байгууллагын байранд дайран орсноороо америкчууд Орос дахь өөрийн адил төстэй байгууллагуудад ийм байдлаар хандахыг үнэн хэрэгтээ зөвшөөрч байгаа явдал хэмээн бид ойлгож байна. Орос улс өөрийн объектуудын дипломат ба консулын халдашгүй дархан байдлыг хасах, тэдгээр рүү нэвтрэн орох зөвшөөрлийг хэзээ ч өгөөгүй. АНУ-ын эрх баригчид олон улсын эрх зүйг дахин зөрчлөө” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдээнд тэмдэглэжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Америкийн эрх баригчдын шаардлагаар Сан-Франциско дахь Оросын ерөнхий консулын газар, Вашингтон, Нью-Йорк дахь худалдааны төлөөлөгчийн газруудыг хааж, тэдгээрийн байранд нэгжлэг явуулсан юм. Оросын тал эдгээр үйлдлийг найрсаг бус алхам хэмээн дүгнэж, шүүхэд хандах бодолтой байгаа ажээ. Харин өнгөрсөн даваа гарагт Сан-Франциско дахь Оросын ерөнхий консулын газрын хаагдсан байр руу дахин хууль бусаар нэвтрэн орсон нь тогтоогдсон аж.

Л.Батбаяр