Р.Дутерте: Хэрвээ миний хөрөнгө мөнгө 40 сая песогоос давбал намайг буудаж болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-03 12:44:49
МАНИЛА. /Анадолу/. Хэрвээ миний хөрөнгө мөнгө 40 сая песогоос (780 мянган ам.доллар) давбал намайг буудаж болно гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэлжээ.

Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, Р.Дутерте дансандаа хэдэн тэрбум песотой гэсэн мэдээлэл Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархах болсон байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр өчигдөр дээрх мэдэгдлийг хийжээ.

“Надад 40 сая песогоос илүү мөнгө байхгүй. Энэ бол миний хурааж цуглуулсан бүх хөрөнгө мөнгө. Би одоо 72 настай. Би 27 настайгаасаа ажил хийж эхэлсэн. Хэрвээ үүнээс илүү хөрөнгө мөнгө миний нэр дээр байвал та бүхэн намайг ерөнхийлөгчийн суудлаас буулгаж, буудсан ч болно” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Г.Доржханд
関連ニュース