ОХУ Саудын Аравид Калашников үйлдвэрлэх эрх өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. ОХУ алдарт Калашников бууг үйлдвэрлэх зөвшөөрлийг Саудын Аравид өгчээ.
"ТАСС" агентлагийн мэдээлснээр, Оросын зэвсгийн экспортийг хариуцдаг “Рособоронэкспорт” байгууллага болон Саудын Аравийн Зэвсэг үйлдвэрлэлийн газар холбогдох баримт бичигт өчигдөр гарын үсэг зурсан байна.
“Рособоронэкспорт”-ын мэдэгдсэнээр, уг хэлэлцээрийн хүрээнд Саудын Арави нь Калашниковын АК-103 бууг янз бүрийн зорилгоор үйлдвэрлэх боломжтой ажээ.
Саудын Аравийн хаан Салманы Москва хотод хийж буй төрийн айлчлалын хүрээнд Москва болон Эр-Рияд олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны дотор дээрх хэлэлцээр багтжээ.
AK-103 нь Оросын алдарт зохион бүтээгч Михаил Калашниковын 1946 онд бүтээсэн AK-47 бууны өөр нэг хувилбар юм.
Бат бөх чанар, үйлдвэрлэлийн өртөг бага бөгөөд ашиглахад хялбар зэргээрээ AK-47 нь дэлхийн хамгийн алдартай зэвсгүүдийн нэг болсон билээ.
Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс орны зэвсэгт хүчинд 100 сая гаруй ширхэг Калашников буу бий гэсэн тооцоо байна.
Одоогоор Оросоос гадна 30 гаруй улс оронд, тухайлбал Хятад, Энэтхэг, Польш, Украин болон АНУ-д Калашников бууг үйлдвэрлэж байна.
Гадаадын компаниуд зөвшөөрөл авалгүйгээр Калашниковыг үйлдвэрлэх тохиолдол мөн гардаг аж.

Г.Доржханд