Европын орнууд Каталонийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-20 09:33:31
МАДРИД. /ТАСС/. Европын орнууд Каталонийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж Европын парламентын дарга Антонио Таяни пүрэв гарагт "Соре" радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Каталонийн хямрал бол Пиренейн хаант улсын дотоод хэрэг. Европ энэ асуудлыг яриа хэлэлцээний замаар л шийдвэрлэхийн төлөө байна. Каталонийн асуудлыг Испанийн хууль, эрх зүй болон Үндсэн хуулийн хүрээнд л шийдвэрлэх нь чухал. Каталонийн засгийн газар тусгаар тогтнолоо зарлан тунхаглаагүй нь дээр байсан юм, учир нь Европын нэг ч улс Каталонийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ” гэж Таяни хэлсэн байна.

"Хэрэв Мадрид яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тусгаар тогтнолоо тунхаглан зарлах асуудлаар орон нутгийн парламентад санал хураалт явуулна" гэсэн сүрдүүлэг бүхий захидлыг Каталони мужийн удирдагч Карлес Пьигдемон пүрэв гарагт Испанийн ерөнхий сайд Мариано Рахойд илгээсэн байна. Үүний хариуд Испанийн вант улсын засгийн газар Каталонийн өөртөө засах эрхийг нь хязгаарлах боломж олгох Үндсэн хуулийн 155-р зүйлийг хэрэгжүүлж эхлэж байгаагаа мэдэгджээ.
Э. Аянзаяа
関連ニュース