Парисын хэлэлцээрийг "үндсэндээ" АНУ ганцаараа эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Ройтерс/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрт Никарагуа улс гарын үсэг зурснаар энэ хэлэлцээрийг эсэргүүцэж буй хоёрхон улс үлдлээ. Энэ хоёр улс нь АНУ ба Сири юм. Сири улсын тухайд иргэний дайнтай байгаа учир Парисын хэлэлцээрт нэгдэх тухай “бодох ч сөхөөгүй” байгаа биз гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын тухайд энэ хэлэлцээрт хэдийнээ нэгдсэн хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэл хийхдээ “АНУ энэ хэлэлцээрээс гарна. Энэ бол Америкийг хамгаалах миний үндсэн үүргийн нэг хэсэг. Парисын хэлэлцээрийн оронд АНУ-д эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөх шинэ хэлэлцээрийг байгуулах болно” гэсэн юм.
Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд 2015 онд Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.
Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэхийг зорьж байгаа юм.
Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эх дэлхийд аюул учруулж буй хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах хэрэгтэй гэж хөгжингүй улс орнуудын эрдэмтэн судлаачид, НАСА агентлагийн судлаачид, ер нь хүн бүр бодож байна. Никарагуа улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах цаг ирсэн байна” гэжээ.
Никарагуа нь газрын тосгүй учир “ногоон” эрчим хүчний бодлогыг тууштай баримталсаар ирсэн улс юм. Тус улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг геотерм буюу газрын хэвлийн дулаан, нар, салхи, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг байна. Дэлхийн банк 2013 онд Төв Америкийн энэ орныг “сэргээгдэх эрчим хүчний диваажин” гэж тодорхойлж байжээ.
Статистик мэдээнээс үзвэл, дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын бараг 50 хувь нь АНУ, Европ болон Хятад улсад ногдож байна.

Г.Доржханд