АНУ Кубын эсрэг шинээр хориг арга хэмжээ авав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Пренса Латина/. Кубатай бизнесийн харилцаа тогтоохыг америкчуудад хязгаарлах шийдвэрийг АНУ-ын Засгийн газар гаргажээ.
Кубын “Пренса Латина” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн яам өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед баримталж байсан бодлогуудыг Төрийн департамент болон Сангийн яам хамтран судалж нягталсны дүнд Кубын төрийн болон армийн өмчийн 180 гаруй аж ахуйн нэгжтэй бизнесийн харилцаа тогтоохыг хориглох, Куба руу аялахдаа АНУ-ын Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын аль нэг компанийн шугамаар явах зэрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо” гэжээ. Энэ шинэ хориг арга хэмжээ нь пүрэв гарагаас буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа аж.
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.
Дээрх хориг арга хэмжээ нь хоёр талын харилцааг дахин хөргөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд