Д.Трамп: АНУ шударга бус худалдааг тэвчиж чадахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАНАНГ. /Би-Би-Си/. Өнөөдөр Вьетнамын Дананг хотноо эхэлсэн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ “АНУ шударга бус худалдааг тэвчиж чадахгүй” гэжээ.
Д.Трамп хэлэхдээ “Би АНУ-ын ашиг сонирхлыг ямагт нэгдүгээрт тавих болно. АПЕК-ийн гишүүд худалдааны салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, шударгаар худалдаа хийх хэрэгтэй” гэсэн байна.
Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнтэй эсрэг тэсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Ши Жиньпин “Даяаршлын замаар эргэлт буцалтгүйгээр явах хэрэгтэй” гэж хэлээд, олон талт хамтын ажиллагааг дэмжихийг улс орнуудад уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ази дахь анхны айлчлалынхаа хүрээнд БНХАУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийгээд өнөөдөр Вьетнамд хүрэлцэн очсон юм.
АПЕК нь Ази-Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны эвсэл билээ. Тус эвслийн гишүүдийн ДНБ нь дэлхийн ДНБ-ий 60-ийг эзэлж байна.
Д.Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш “Америк нэгдүгээрт” бодлого баримталж, АПЕК-ийн гишүүн 12 улс оронтой байгуулсан “Номхон далай дамнасан түншлэл” хэмээх чөлөөт худалдааны хэлэлцээрээс “АНУ-ын ашиг сонирхолд харшилж байна” гэх шалтгаанаар АНУ-ыг гаргасан билээ.

Г.Доржханд