Тусгай хүчнээ бэхжүүлэхэд 3 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-17 11:51:44

ЛОНДОН. /Sputnik/. Тагнуулын агентлагуудын чадвар, чадамжийг сайжруулах ажилд 2020 он гэхэд Их Британи улс 3 тэрбум доллар зарцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ.

"Их Британид аюул учруулах бүх шатны нууц төлөвлөгөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөөц бололцоо, мэдээлэл манай агентлагуудад байх хэрэгтэй. Ийм нөхцлөөр хангахын тулд бид илүүг хийх хэрэгтэй байна” гэж тэрбээр хотын захирагчийн хүлээн авалтад оролцох үеэрээ хэлжээ.

Зэвсэг, тээврийн хэрэгсэл, нисдэг тэрэг, харилцаа холбоо, шөнийн тоног төхөөрөмжид уг төсвийн санг зарцуулах юм.

Мөн тус улсын тагнуулын ажилтны тоог 15 хувиар нэмэгдүүлэх амлалтаа Кэмерон дахин нотоллоо.

Одоогийн байдлаар Их Британи улсад тагнуулын 12700 ажилтан байгаа тул шинэ 1900 ажилтны орон тоо гарах төлөвтэй байна.

Х.Аминаа

 

関連ニュース