Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн чансааг тэргүүлэв
ВИДЕО МЭДЭЭОй тогтоолтын тамирчдын Дэлхийн чансаа шинэчлэгдэхэд 4000 гаруй тамирчдаас эхний аравт Монголын дөрвөн тамирчин багтсан нь үнэмлэхүй амжилт боллоо.
Өнгөрөгч долоо хоногт Индонези улсын нийслэл Жакарта хотод гурван өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалаас 57 медаль хүртэн, дэлхийн долоон дээд амжилтыг шинэчилж, зургаан тамирчин олон улсын Их мастер цолны болзол хангаж шигшээ баг маань 22531 оноогоор дэлхийд тэргүүлсэн билээ. Монголын ой тогтоолтын тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон улсад зохиогдсон оюуны спортын тэмцээнд амжилттай оролцож нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа юм. Өнөөдөр Хятад улсад эхэлж байгаа 100.000 долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байна. Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар Хятадын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх юм
コメント