Умард Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолыг гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 14:42:19

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Умард Солонгосын коммунист дэглэмийн хүний эрхийн байдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд хэлэлцэх тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гуравдугаар хороо гаргалаа.

50 хүн түдгэлзэж, 19 хүн татгалзаж, 112 хүн дэмжсэнээр уг тогтоолыг баталжээ. Европын Холбоо, Японы 10 дугаар сарын 30-нд танилцуулсан энэ тогтоол нь өнгөрсөн жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анх удаа гаргасан, Умард Солонгос дахь хүний эрхийн байдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд хэлэлцэх онцгой тогтоолтой төстэй юм.

“Лавлагааны хорооны холбогдох дүгнэлт, зөвлөмжийг харгалзан үзэж, үүрэг хариуцлагыг сахихын тулд шаардлагатай арга хэмжээ авах, тухайлбал, БНАСАУ-ын байдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд хэлэлцэхээ Аюулгүйн зөвлөл үргэлжлүүлэхийг Ерөнхий Ассамблей дэмжиж байна” гэж тогтоолд бичжээ.

Уг тогтоол нь Умард Солонгосын дэглэмийг нураах АНУ-ын удирдсан хуйвалдаан гэж тус улсын НҮБ дахь орлогч дарга Чүэ Мён Нам хэлсэн байна.

Пхеньянтай нөхөрсөг харилцаатай Хятад, Орос, Сири, Куба улс уг тогтоолыг эсэргүүцэж, улс төрийн сэдэлтэй гэж үзсэн юм.

Х.Аминаа

 

関連ニュース