Аймгийн Засаг дарга Цахир сумын байгаль хамгаалагчид мотоциклийн асуудлыг шийдэж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Цахир, Хангай суманд энэ сарын 27-нд ажиллаж, иргэдтэй уулзаж, Засгийн газрын болон аймаг орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ажлын хэсэгт аймгийн БОАЖГ, ХХААГ, ОБГ, НДХ, ХХҮГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд явж байгаа.
Цахир суманд хулгай орон байрын хулгай ихэссэнтэй холбоотойгоор цагдаагийн ажилтанд нэг мотоцикль, байгаль хамгаалагчид мөн нэг мотоцикль шаардлагатай байгааг хэлээд, шийдэж өгөхийг ард иргэдийн зүгээс хүслээ. Аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын даргын зүгээс байгаль хамгаалагчид нэг мотоциклийн асуудлыг шийдэж өгөхөөр боллоо. Харин цагдаагийн ажилтанд сум орон нутгаас шийдэж өгч болно гэдгийг сумын удирдлагууд хэлэв.
Мөн Цахир, Хангай суманд хийсэн уулзалтын үеэр иргэдээс малчны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсантай холбоотой, малын А данс байхгүйтэй холбоотойгоор тэтгэвэртээ гарч чадахгүй байгаа тухай олон асуултууд асууж байлаа.
Үүнд, НДХ-ийн дарга А.Ариунтуяа: “Аймгийн хэмжээнд малын А данс байхгүй сумд бий. Сумдад байгаа малын А дансыг аймгийн архив руу татаж, архиваас лавлагаа гаргаж эхэлж байна. Малын А дансгүй тохиолдолд Засгийн газрын тогтоол гарч суманд тамгын газрын даргаар ахлуулсан зөвлөл байгуулагдана. Энэ зөвлөл нь тухайн суманд олон жил мал малласан малчдыг “Малчин” гэдгийг тодорхойлохоор болж байгаа. Гэхдээ Засгийн газрын энэ тогтоол “Төрийн мэдээлэл” сонинд хэвлэгдсэнээс хойш хэрэгжиж эхлэх юм. Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулиар 1990-2000 оныг нөхөн тооцуулж авсан малчдын энэ жилүүд бүгд орно. Гэхдээ 1995 оноос хойшхи малын А данс байх шаардлагатай” гэдгийг холбогдох байгууллагын төлөөлөл хариулав.

Б.Гэрэлт-Од