Аймгийн хэмжээнд 10 мянга гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-15 15:50:00
 Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрөөр Увс аймагт урьдчилсан байдлаар 211 өрх хашаандаа 6009 ширхэг мод, 77 аж ахуйн нэгж байгууллага 3693 ширхэг мод, нийтдээ 1651 иргэн 10042 ширхэг мод тарьсан байна. Үүнээс гадна 7668 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 542 метр квадрат талбайд цэцгийн мандал байгуулжээ.
Аймгийн БОАЖГ-аас “Иргэн бүр нэг мод” тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг Улаангом сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, ард иргэдэд чацаргана, үхрийн нүдний суулгац болон модлог бутлаг ургамлын үрсэлгээ худалдаалах ажлыг мөн зохион байгуулжээ.
“Мод тарих нэг хэрэг, харин тарьсан модоо байнга услаж, арчлан тордож ургуулах нь хамгаас чухал. Иймээс тарьсан мод бүрийг үхүүлэхгүйн төлөө ажиллах хэрэгтэй байна” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр хэллээ.
Б.Батхүү
関連ニュース