УВС: Өсвөрийн шатрын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 2025 оны Улаангом сумын өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрөөр Ерөнхий боловсролын 1 дүгээр цогцолбор сургуулийн зааланд боллоо.
Тэмцээнд аймгийн төвийн Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн болон “Их өрөг”, “Уран сэтгэмж” зэрэг
шатрын клубийн 170 гаруй өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн
юм.

Тэмцээний 4-5 насны эрэгтэйд “Алтанхүү” клубийн Г.Гантулга, эмэгтэйд “Уран
сэтгэмж” клубын Б.Юнэрэнцоо, 6-7 насны эрэгтэйд Ерөнхий боловсролын 1 дүгээр
цогцолбор сургуулийн Г.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйд мөн сургуулийн Ц.Эрдэнэхишиг нар
тэргүүлж, алтан медаль хүртлээ.
Харин 8-9 насны эрэгтэйд Ерөнхий боловсролын 1 дүгээр цогцолбор сургуулийн Б.Чинбат, эмэгтэйд У.Амингоо, 10-11 насны эрэгтэйд Ч.Энхсүлд, эмэгтэйд Г.Амин-Эрдэнэ, 12-13 насны эрэгтэйд Б.Бат-Ирээдүй, эмэгтэйд О.Номин-Эрдэнэ нар тэргүүлэв.

Түүнчлэн 14-15 насны эрэгтэйд Ерөнхий боловсролын 1 дүгээр цогцолбор сургуулийн Ц.Шинэбаян, эмэгтэйд Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн Б.Мөнгөнзаяа, 16-17 насны эрэгтэйд Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Б.Цэнгэл, эмэгтэйд Ерөнхий боловсролын 1 дүгээр цогцолбор сургуулийн Г.Номин-Эрдэнэ нар тус тус түрүүллээ.
Тэмцээнийг Увс аймгийн шатрын холбоо зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгчээр “BABY SHOP” дэлгүүрийн захирал Б.Нарангарав ажилласан юм. Тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд илүү өргөн хүрээтэй болж, оролцогчдын тоо ч өссөн байна.

Ulaanbaatar